НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН АНХДУГААР УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН АНХДУГААР УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан  цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын анхдугаар уралдааныг ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, Монголын тогооч нарын холбоо, Асгат ОНӨААТҮГ, Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

2016 оны 05 сарын 21-ний өдөр эхний шатны шалгаруулалтыг ШУТИС-ын төв байранд зохион байгуулсан бөгөөд 9 дүүргийн нийт 137 тогооч хамрагдсан. Энэ шалгаруулалтад хоол үйлдвэрлэлийн технологи,  цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлог, холбогдох хууль дүрэм журмыг багтаасан онолын мэдлэгийг  үнэлэх  байдлаар зохион байгуулсан.

2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сүүлийн шалгаруулалтыг Континентал зочид буудалд зохион байгуулав. 1-р шатны шалгаруулалтад онооны жагсаалтаар эхний 40 байрт шалгарсан тогооч нар 2-р шатанд оролцсон. Тогооч нар 1650 төгрөгт багтаасан цэцэрлэгийн нэг өдрийн хоолы цэс, олгогдсон материалаар  цэцэгт байцааны зутан шөл, тахианы махан плов, алим, шар луувангийн зууш, үзэмний шүүс гэсэн 4 төрлийн хоол хийж өрсөлдөв.


minoxidil centaurico.com minoxidil 5