Мэдээ мэдээлэл

"Үлгэрч ээж, аав" аян-2019

Хан-уул дүүргийн 46 дугаар цэцэрлэг “ҮЛГЭРЧ ААВ ЭЭЖ” үйл ажиллаагааг нийт 430 хүүхэд 400 гаруй эцэг эхийг хамруулан зохион байгууллаа. Үйл ажиллагааг 1. 10 бүлэг Номын богц аялуулан үлгэр өгүүллэгийн танилцуулсан. Үйл ажиллагааг 2. 10 бүлгийн Эцэг эхчүүд бүлэг бүр нэг үлгэр болон өгүүллэг сургамжит өгүүллэг зохион хүүхдүүдэд зохиосон үлгэрийн дүрд хувиран жүжигчилэн танилцуулан хамтран ажиллалаа.

2019.12.02 Дэлгэрэнгүй

Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулах индексийн урамшуулал-2019

Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулах индексийн урамшуулал авлаа. Энэхүү хүндтэй шагналыг авхад хамтран зүтгэсэн хамт олон та нартаа БАЯР ХҮРГЬЕ.

2019.10.24 Дэлгэрэнгүй

"Уран жиргээ" -2019

Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан "Уран Жиргээ-2019" уран уншлагын улсын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан- Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа. Уралдаанд оролцож авъяас билгээ сорьсон хүүхэд багачууддаа баярлалаа. Мөн шагналт байранд шалгарсан хүүхдүүддээ баяр хүргэе.

2019.10.18 Дэлгэрэнгүй

2019-2020 оны цахим элсэлт

2019-2020 оны цахим бүртгэл, элсэлт амжилттай явагдлаа. ХУд-ийн 3-р хорооны зохион байгуулагч Д.Золжаргал, эцэг эхийн төлөөлөл, багш нар оролцов.

2019.08.23 Дэлгэрэнгүй

Чита, Улан-үдэ хотын багш удирдлага ирж цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

ХУД-ийн боловсролын хэлтэстэй хамтран ажиллах ажлын хүрээнд Чита, Улан-Үдэ хотын багш удирдлага ирж цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж багш нартаа уулзалт хийлээ.

2019.04.15 Дэлгэрэнгүй

Багш ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг -2019

2019.04.06-ны 09 цагт бүх багш, ажилчид урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа. Үүнд /18-34 насны хүмүүс/ биеийн ерөнхий үзлэг, БЗХӨ-ны илрүүлэг, рентген зураг, хэвлийн ЭХО /35-45 насны хүмүүс/ биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, өөх тосны солилцоо, цусанд сахар үзэх, умайн хүзүүний хавдрын илрүүлэг(эмэгтэйчүүд) /46-с дээш насны хүмүүс/ биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, өөх тосны солилцоо,умайн хүзүүний хавдрын илрүүлэг (эмэгтэйчүүд) гэсэн үзлэг, шинжилгээ хийгдлээ.

2019.04.08 Дэлгэрэнгүй

Багш нарын ур чадварын тэмцээн -2019

Хан-уул дүүргийн 46 дугаар цэцэрлэг багш нарын дунд "Ур чадвар-2019 уралдааныг суралцахуйн 7 чиглэлээр амжилттай зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаа нь туршлага солилцох сайн үйл ажиллагаа боллоо.

2019.04.08 Дэлгэрэнгүй

"Эрүүл хүнс тэжээллэг хоол" өдөрлөгийг зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн 46-р цэцэрлэгийн "Эрүүл хүнс тэжээллэг хоол" өдөрлөгийг зохион байгуулж сурталчилсан. Өдөрлөгт ХУД-ийн з-р хорооны Засаг дарга С.Батхишиг болон 10 бүлгийн эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Өдөрлөгөөр "Амны хөндийн эрүүл ахуй" сургалтыг ЧД-ийн шүд эрүү нүүрний эмч н. Билгүүн явуулж эцэг эхэд зөвөлгөө өгсөн. Хоолны өдөрлөгийн хүрээнд эцэг эхэд давсны хэрэглээг багасгаж хэрэглэх талаар гарын авлага өгч ажиллаа.

2019.04.08 Дэлгэрэнгүй

"ЁС ЗАНШЛААСАА СУРАЛЦЪЯ " сэдэвт ЭЦЭГ ЭХИЙН ТЭМЦЭЭН

Хан-уул дүүргийн 243 дугаар цэцэрлэгээс зохион байгуулсан "ЁС ЗАНШЛААСАА СУРАЛЦЪЯ " сэдэвт ЭЦЭГ ЭХИЙН ТЭМЦЭЭНД 46-р дугаар цэцэрлэгийн "ДӨРВӨН БЭРХ " баг цахирмаа сүлжээнээс шалгарч, дүүргийн хэмжээнд 2-р байрт шалгарсан.

2019.04.08 Дэлгэрэнгүй

Эцэг эхийн "Гар бөмбөгийн тэмцээн "

2018-2019 оны хичээлийн жилийн 46 дугаар цэцэрлэгийн нэрэмжит эцэг эхийн дунд жил болгон зохион байгуулагддаг "Гар бөмбөгийн тэмцээнийг 2018-03-30 өдөр 10 бүлгийн 80 эцэг эхийн дунд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Э.Дэлгэрмаа багштай " Ахлах А " бүлэг 1-р байр, Б.Байгалмаа Багштай "Дунд А" бүлэг 2-р байр, Н.Эрдэнэчимэг багштай "Бага А" бүлэг 3-р байрт тус тус шалгарлаа. Хамтран оролцсон болон зохион байгуулсан эцэг эхийн зөвлөлд талархал илэрхийлэе.

2019.04.01 Дэлгэрэнгүй

"Зөрчилийн тухай хууль", "Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм " хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалт

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Хууль, эрх зүйн хэлтсээс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн багш, ажилтан, албан хаагчдад "Зөрчлийн тухай хууль”, Төрийн захиргааны /ТЗ/ болон Төрийн үйлчилгээний /ТҮ/ албан хаагчийн ёс зүйн шинэчлэгдсэн дүрмийн талаар хууль, эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

2019.03.21 Дэлгэрэнгүй

"Монгол наадгай" "Ахлах бэлтгэл бүлгийн хүүхдийн дунд зохион байгуулсан үйл ажиллагаа

Хан-уул дүүргийн 46 дугаар цэцэрлэг 2019-01-30 нд "Монгол өв соёл" сэдэвт үйл ажиллагааг нийт Ахлах Бэлтгэл бүлгийн 130 гаруй хүүхдийг хамруулан мэндчилэн, монгол ардын тоглоом наадгайгаар наадлаа. Шагай няслах, эвт долой, Сүмбэр-уул, 4 бэрх орхих үйл ажиллагааг бага, дунд бүлгийн багш нар амжилттай зохион байгууллаа.

2019.02.01 Дэлгэрэнгүй

Багш нарын Туршлага судлах үйл ажиллагаа

2019.01.22 нд Хан-уул дүүргийн 46-р цэцэрлэгийн нийт 12 багш БГД ийн 96-р цэцэлэгийн хөгжүүлэх үйл ажиллагаа, 161-р цэцэрлэгийн сургалтын орчин болон төсөлт ажилтай танилцан туршлага судлан хамтран ажиллалаа.

2019.01.23 Дэлгэрэнгүй

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хэлтэсээс агаар цэвэршүүлэгч өглөө.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хэлтэсээс 5 ширхэг агаар цэвэршүүлэгч хүлээлгэн өглөө.

2018.01.31 Дэлгэрэнгүй

Нэмэлт элсэлт

ХУД-ийн 46 дугаар цэцэрлэг нь 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс хүүхдээ авч үйл ажиллагаа эхлээд байна. Нэмэлт элсэлтээр 2012 оны хүүхэд бүртгэх тул 2018 оны 01сарын 19-23 хүртэл зохион байгуулагдана. Бүртгэлийг ажлын өдрүүдэд ажлын цагаар бүртгэх тул бичиг баримтаа бүрдүүлж ирнэ үү.

2018.01.18 Дэлгэрэнгүй

Цэцэрлэг ашиглалтанд орлоо.

2017 оны 12 сарын 27-нд улсын комисс 19 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байнгын ашиглатанд орлоо. 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс бүртгэгдсэн хүүхдүүдээ авч эхэллээ.

2018.01.12 Дэлгэрэнгүй

Цахим элсэлт

2017-2018 оны хичээлийн жилд элсэн орох 2 настай хүүхдийн цахим бүртгэлд нийт 163 хүүхэд бүртгэгдсэнээс хяналтын тоо 65 хүүхэд элсэн орлоо.

2017.08.25 Дэлгэрэнгүй

Зарлал

Сул ажлын байрны зар ХУД-ийн 46-р цэцэрлэгт 2017-2018 оны хичээлийн жилд арга зүйч, бүлгийн багш 4, биеийн тамирын багш шалгаруулж ажилд авна. Жич: 8-р сарын 22 хүртэл бүртгэж, 23-ны өдөр сонгон шалгаруулалт хийж ярилцлага авна. Холбоо барих утас : 98627782, 89216498

2017.08.18 Дэлгэрэнгүй

"Цахим бүртгэл, элсэлт" зохион байгуулах ажлын зөвлөмж

Зарлал ХУД-ийн 46 дугаар цэцэрлэг нь энэ жил ашиглалтанд орох хүртэлх хугацаанд хүүхдүүдээ хүлээн авахгүй. Харин бүртгэлийг хуулийн хугацаанд зохион байгуулж энэ сарын 25-нд шинээр элссэх 2 настай хүүхдүүд дээр санамсаргүй түүврийн аргаар сугалааг зохион байгуулна. Цахим бүртгэлд бүртгүүлсэн хүүхдийн эцэг, эхийн гар утсанд мессежээр хариу ирнэ. Тэгэхээр сугалаанд оролцож буй хүүхдийн эцэг эхийн гар утсанд ч “Таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан, хамрагдаагүй” гэсэн хариу ирнэ гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд утасны дугаараа үнэн зөв бичиж, бүртгүүлсэн бол хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг заавал цэцэрлэг дээр очиж, мэдэх шаардлагагүй юм байна. 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-23- ний өдөр цэцэрлэг дээр нь бүртгэнэ. 2017-2018 оны хичээлийн жилд 3-настай -50 хүүхэд 4-настай-50 хүүхэд 5-настай 60 хүүхэд шинээр бүртгэнэ. Жич: Цэцэрлэгт бүртгэгдсэн бүх хүүхдүүдийг цэцэрлэг ашиглалтанд орох хүртэлх хугацаанд хүүхэд хүлээн авах боломжгүйг мэдэгдэж байна. Барилгын ажил ид явагдаж байна. ХУД-ийн 46 дугаар цэцэрлэгийн захиргаа

2017.08.11 Дэлгэрэнгүй

спортын 5 төрөлт тэмцээн

Дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн багш, ажилчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 5 төрөлт спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Оролцсон 32 багийн тамирчид болон 50 жилийн ойн хүрээндээ тэмцээнийг амжилттай, зохион байгуулж ,уг тэмцээнд 46 дугаар цэцэрлэг 3-р байрт шалгарсан.

2017.04.07 Дэлгэрэнгүй

"Дээлтэй Монгол" өдөрлөг

ХУД-ийн 46 дугаар цэцэрлэг “Дээлтэй Монгол “ өдөрлөгийг жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Ахлах бүлгийн 36 , Дунд бүлгийн 35 , нийт 71 хүүхэд дэлхийд гайхагдсан Монгол хувцасаараа гоён “Миний дээл” шүлэг уншин “Хувцасны магтаал” дууг дуулж Шагай наадгайгаар наадан тоглож Хамгийн сайхан үндэсний хувцастай хүүхдээ шалгаруулан Монгол ёс заншил , өв уламжлалаараа бахархан тэмдэглэн өнгөрүүллээ.

2017.02.22 Дэлгэрэнгүй

‘’ Хүүхдийг үглэж биш үлгэрлэж хүмүүжүүлцгээе’’

ХУД-ийн 46-р цэцэрлэгийн Т.Нармандах, Н. Мягмарсүрэн багштай ‘’Дунд’’ бүлгйин эцэг эхчүүдийн дунд зохион байгуулж буй ‘’ Хүүхдийг үглэж биш үлгэрлэж хүмүүжүүлцгээе’’ сэдэвт ажлын хүрээнд Бяцхан байшин үлгэрийг 1-р багийн эцэг эхчүүд хүүхэд багачууддаа тоглон үзүүллээ.

2016.11.22 Дэлгэрэнгүй

ААВУУДЫН ХООЛНЫ ӨДӨР

Хан-Уул дүүргийн 46-р цэцэрлэг нь жил бүрийн 11-р сарын 11-ний өдрийг ‘’Аавуудын хоолны өдөр’’ болгон тэмдэглэн ирсэн уламжлалтай билээ. Энэ жил ‘’Жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор урлахуй’’ сэдэв доор 2016 /11/11-ний өдөр зохион байгуулж, Ахлах, Дунд бүлгийн аав нар маань гэртээ өөрийн сонголтоор бүтээлээ хийн ирж, идэвхитэй оролцлоо. Өдөрлөгийн үеэр хүчил төрөгчийн коктейлоор нийт эцэг эхчүүдийг дайллаа.

2016.11.21 Дэлгэрэнгүй

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ойд

Хан-Уул дүүргийн 46-р цэцэрлэгийн 2 бүлгийн нийт 73 хүүхэд, багш ажилчид Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой тохиож буй энэ өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны 11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүдтэй нэгэн зэрэг дууллаа.

2016.10.25 Дэлгэрэнгүй

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН АНХДУГААР УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын анхдугаар уралдааныг ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, Монголын тогооч нарын холбоо, Асгат ОНӨААТҮГ, Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран 2 үе шаттайгаар зохион байгууллаа. 2016 оны 05 сарын 21-ний өдөр эхний шатны шалгаруулалтыг ШУТИС-ын төв байранд зохион байгуулсан бөгөөд 9 дүүргийн нийт 137 тогооч хамрагдсан. Энэ шалгаруулалтад хоол үйлдвэрлэлийн технологи, цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлог, холбогдох хууль дүрэм журмыг багтаасан онолын мэдлэгийг үнэлэх байдлаар зохион байгуулсан.

2016.06.09 Дэлгэрэнгүй

"Хөгжөөнт буухай"

Тэмцээнд Хан-Уул дүүргийн 11 цэцэрлэгийн 70 гаруй хүүхэд хурд хүч, авъяас, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний 1-р байр 49-р цэцэрлэг, 2-р байр 46-р цэцэрлэг, 3-р байр 121-р цэцэрлэг шалгарлаа.Мөн тэмцээнд оролцсон нийт хүүхдүүдэд “НИСЭХИЙН АРВИЖИХ ОРШИХ” хадгаламж зээлийн хоршоо "ИРЭЭДҮЙН ТЭР БУМТАН" хүүхдийн хадгаламжийн дэвтрийг гардууллаа.

2016.05.19 Дэлгэрэнгүй

“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД – ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН ХӨГЖИЛД “ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

"Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон талын арга хэмжээ зохион байгуулсанаас“ Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа” –г нийт 6 бүлэг тус бүрийн багш өөрийн бүлгийн эцэг эхчүүдэд нээлттэй явуулж, нийт 254 эцэг эх асран хамгаалагчид оролцож, санал асуулга авч ажилласныг дурьдаад өнөөдрийн нээлттэй тайлант өдөрлөгөөр нийт 6 бүлгийн сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа сургалтын хэрэглэгдэхүүн , Хан –Уул дүүргийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулсан “ Сайн хөгжүүлэх үйл ажиллагаа”-гаараа хэсгээсээ гарсан багш Ч.Мягмарсүрэнгийн “ Нохой “ сэдэв “ Бэлтгэл” бүлэгт зохион байгуулсан үйл ажиллагааны видео бичлэгийг үзүүлж, хүүхдийн бүтээлээр үзэгсэлэн гарган танилцуулсан.

2016.04.22 Дэлгэрэнгүй

ЭЦЭГ ЭХИЙН ДУНД “ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

ХАН –УУЛ ДҮҮРГИЙН 46-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА БОЛОН ЭЦЭГ ЭХИЙН ДУНД “ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД 6 БҮЛГИЙН ЭЦЭГ ЭХ, БАГШ, АЖИЛЧИД ИДЭВХИ САНААЧЛАГА ГАРГАН АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, БЭЛТГЭЛИЙН “А” БҮЛГИЙН ЕСӨНЭРДЭНЭ” БАГ 1-Р БАЙРАНД ШАЛГАРЧ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗНЭЭР, АХЛАХ” А” БҮЛГИЙН “ АВХААЛЖ “ БАГ 2-Р БАЙР, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГААНЫ БАГ 3-Р БАЙР, ТУСГАЙ БАЙРЫГ БЭЛТГЭЛ”Б” БҮЛГИЙН “ МИШЭЭЛ” БАГУУД ТУС ТУС ШАЛГАРСАН.2016.04.09

2016.04.22 Дэлгэрэнгүй

"Уран хөдөлгөөнт гимнастик"

Нийслэлийн цэцэрлэгүүдийн дунд уламжлалт болдог уран хөдөлгөөнт гимнастиктийн тэмцээнд 15 эрэгтэй, 15 эмэгтэй нийт 30 хүүхдийг бэлтгэн амжилттай оролцож дүүрэгтээ 3-р байр эзэлсэн нийт хүүхэд, багш нартаа баяр хүргье.

2016.04.18 Дэлгэрэнгүй

Гамшгийн аюулын бэлэн байдлыг дээшлүүлэх дадлага сургуулилт

Хан-Уул дүүргийн 3-р хорооны хэмжээнд гамшгийн эрсдэлээс хамгаалах бэлэн байдлыг хангах ажлыг Онцгой байдлын ерөнхий газраас зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн үйл ажиллагааг 2016 оны 03 дугаар сар 24-ны өдрийн 16 цаг 00 минутаас эхлэн 16 цаг 30 минутын хооронд дохионы дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллаа.

2016.04.13 Дэлгэрэнгүй

"Сайн хүүхэд"төсөл хөтөлбөрт Ахлах "А" бүлгийн хүүхдүүд МҮОНТ-"Өглөө хөтөлбөр"

САЙН ХҮҮХЭД хөтөлбөр МҮОНРТ-ийн "Монголын шинэ өглөө" нэвтрүүлгээр ӨГЛӨӨ БҮР тантай золгоно. Хүүхдэд бага наснаас нь эерэг үзэл санаа, хандлага, зөв дадал хэвшил олгох зорилготой САЙН ХҮҮХЭД хөтөлбөр МҮОНРТ-ийн "Монголын шинэ өглөө" хөтөлбөртэй хамтран ажиллаж эхэллээ... Та бүхэн хүүхдийн өдөр тутмын энгийн үйлдлүүд дээр түшиглэн тэдэнд сайн муу, зөв бурууг ойлгуулж ЗӨВ МОНГОЛ хүүхдийг бэлтгэх зорилготой САЙН ХҮҮХЭД буланг хүүхэдтэйгээ хамт сонирхон үзээрэй! "Монголын шинэ өглөө" хөтөлбөрийн "САЙН ХҮҮХЭД" булан Даваа-Баасан гараг бүрийн өглөөний 07:30 -д тантай хамт байх болно. Хамтран ажилласан "Монголын шинэ өглөө"хөтөлбөрийн хамт олон, "Зан чанарын анхдугаар олимпиад"-ын аварга ХУД-н 46-р цэцэрлэгийн Эрдэнэдалай багштай Ахлах бүлгийн хүүхдүүддээ талархал илэрхийлье!

2016.01.11 Дэлгэрэнгүй

"Сайн хүүхэд"төсөл хөтөлбөрт Ахлах "А" Ц.Эрдэнэдалай багш

“ЗАН ЧАНАРЫН АНХДУГААР ОЛИМПИАД” амжилттай боллоо. “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд, шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх зорилготой “Сайн хүүхэд” төсөл ХУД-ийн 23 цэцэрлэгийн 23 бүлэг дээр амжилттай хэрэгжлээ.Олимпиадын хоёрдугаар үе шат буюу “Зан чанарын анхдугаар олимпиад” нь 2015.12.14-нд болж, хүүхэд, эцэг эх, багш нарыг хамруулсан өргөн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Үүнд: 46-р цэцэрлэгийн, Ц.Эрдэнэдалай багштай Ахлах А бүлэг I байранд шалгарч, Өргөмжлөл, 2.000.000 төгрөгний батламжаар шагнагдлаа.

2015.12.17 Дэлгэрэнгүй

"Өв соёлоо дээдэлье" эцэг эхийн дунд

Эцэг эхчүүд үр хүүхдээ өв соёлоо дээдлэх ухаанд сургах,ардын тоглоом наадгайгаар тоглох арга,үндэсний хувцасаар гоёх гэх мэт ардын уламжлалаа өөрсдөөрөө үлгэрлэн дуурайж үзүүлсэн.Нийт оролцсон эцэг эхчүүддээ ажлын амжилт хүсэж,талархал илэрхийлье.

2015.12.02 Дэлгэрэнгүй

"Өв соёлоо дээдлье" багш ажилчдын дунд

"Өв соёлоо дээдлье" багш ажилчдын дунд ардын өв уламжлалтай холбоотой харилцаа дуу,ардын аман тоглоом наадгай зэрэг тэмцээн зохион байгуулагдаж "Язгуур" баг шалгарч бусдыгаа манлайлаа.

2015.11.24 Дэлгэрэнгүй

Аавуудын хоолны өдөрлөг

Бага, Дунд бүлгийн аавууд ирж хоол хийж бүлгийн хүүхдүүдэд амталгаа явуулсан.

2015.11.23 Дэлгэрэнгүй

“Энхтитэм” өрхийн эмнэлэгийн эмч нартай хамтран эрүүл мэндийн урьдчилсан үзлэг

2015 -2016 оны хичээлийн жилд хамрагдаж буй хүүхдүүдийг “Энхтитэм” өрхийн эмнэлэгийн эмч нартай хамтран эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт 243 хүүхдийг хамрууллаа. Гүйлсэн булчирхайн үрэвсэл болон шүдний өвчлөлтэй хүүхдүүдийг эмч хяналтандаа авч эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.2015 оны 11 сарын 02 ны хүүхдийн шүдний өвчлөлийг эрт эмчлэх, урьдчилан сэргийлэх түрхлэг түрхэж зөвлөн цаашид шүдээ тогтмол угааж , өвчлөлөөс урьдчилан сэргийлж байх талаар хүүхдүүдэд мэргэжлийн шүдний эмч зөвлөн, анхан шатны эмчилгээнд нийт 243 хүүхэд хамрагдсанаас 68 хүүхдэд түрлэгийг түрхэж эмчиллээ.

2015.11.19 Дэлгэрэнгүй

Хичээлийн жилийн нээлт

2015 -2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэнд Хан-уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг дарга хүрэлцэн ирж үг хэлэн, үйл ажиллагааг нээсэн.

2015.11.18 Дэлгэрэнгүй

2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг оролцлоо

2015 -2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэнд Хан-уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг хүрэлцэн ирж үг хэлэн, үйл ажиллагааг нээсэн юм. Энэ хичээлийн жилд манай цэцэрлэгийн хувьд өмнөх жилүүдийн амжилтаа бататгасан өрнүүн жил байх юм.

2015.10.12 Дэлгэрэнгүй

2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Зөв Монгол хүүхэд“ үндэсний хөтөлбөр, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас дэвшүүлж буй зорилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас 2015-2016 оны хичээлийн жилд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын менежмент, чадавхыг сайжруулах, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх талаар дараах зорилго, зорилтуудыг дэвшүүлж байна.

2015.09.18 Дэлгэрэнгүй

Хүүхдийн зохиолч Г.Ловортой хийх уулзалт

Хүүхдийн зохиолч Г.Ловор нь хүүхдийн олон зохиол үлгэрийг цувралаар нийтэлсэн, хүүхдийн нэвтэрхий толь шинэчлэгдэн гаргахад оролцсон ахмад зохиолч юм. Ахмад зохиолчын уран бүтээл болон туурвиж байгаа бүтээлээс сонсох, хүүхдийн хөгжилд үлгэр, өгүүллэгийг шимтэн үзэх, уншихад бид юун дээр анхаарах талаар эцэг эхчүүд зохиолчтой санал бодлоо солилцлоо.

2015.04.13 Дэлгэрэнгүй

“Хараацай “ хүүхдийн урлагийн IX их наадам

“Хараацай “ хүүхдийн урлагийн IX их наадамд 4 төрөлд нийт 20 хүүхдийг хамруулан амжилттай оролцсон. Хамтлаг дуугаар III байр, Гоцлол дуугаар III байранд шалгарсан амжилттай байлаа.

2015.04.13 Дэлгэрэнгүй

Хүүхдийн үндэсний бөхийн барилдаан

Авъяас хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд үндэсний бөхийн барилдааны арга барил, ёс заншил, өв уламжлалыг өвлүүлэх зорилгоор Ахлах, Бэлтгэл бүлгийн 32 хүүхдийн дунд амжилттай кохион байгууллаа.

2015.04.01 Дэлгэрэнгүй

“Хүүхдийг хөгжүүлэхэд тоглоомын аргыг ашиглах нь ” сэдэвт туслах багш нарын бүтээлийн үзэсгэлэн

“Хүүхдийг хөгжүүлэхэд тоглоомын аргыг ашиглах нь ” сэдэвт туслах багш нарын бүтээлийн үзэсгэлэн гаргаж эцэг эхэд танилцуулав. 2015 оны 03 сарын 20 Багшийн бүтээлч чадварыг хөгжүүлэх Сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх Бусдаасаа туршлага судлах ,санаа авах , хамтран хийх Хийсэн бүтээлээ эцэг эхчүүддээ сурталчлах

2015.03.26 Дэлгэрэнгүй

Уран хөдөлгөөнт гимнастик 2015

СӨН хүүхдийн бие бялдарыг хөгжүүлэх гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулахад чигэлсэн үйл ажиллагаа боллоо. Уран хөдөлгөөнт гимнастикид нийт 30 хүүхэд оролсон. 2015 он 03.19

2015.03.20 Дэлгэрэнгүй

Гар бөмбөгийн тэмцээн Эцэг эхийн дунд

Захиргаа аж ахуй,багш, эцэг эхийн нийтийн биеийн тамирыг дэмжих, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хөгжүүлэх, баг хамт олныг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.

2015.03.20 Дэлгэрэнгүй

"Хүчилтөрөгчийн коктейлийн аппарат"-ын төсөл хэрэгжсэнийг эцэг эхэд танилцууллаа.

"Хүчилтөрөгчийн коктейлийн аппаратын төсөл хэрэгжсэнийг эцэг эхэд танилцуулж амталгаа явууллаа.

2015.02.03 Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 1765
Энэ 7 хоногт 123
Энэ сард 25
Нийт зочилсон 52293