"Сайн хүүхэд" төсөл хөтөлбөрийн эцэг эхийн сургалт

SAM_2443.JPG

"Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "САЙН ХҮҮХЭД" төслийн эцэг эхчүүдэд чиглэсэн сургалтын аян эхэллээ.

2015.10.21-нд "Сайн хүүхэд" төслийн эцэг эхчүүдэд чиглэсэн "Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга ухаан" сургалт  эцэг эхчүүдэд амжилттай явагдлаа.

Эцэг эхчүүд маань шинэ үеийн хүүхдүүдийн онцлог, тэднийг хэрхэн зөв хүн болгох арга ухаанаас суралцсаны зэрэгцээ "Сайн хүүхэд" төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, тус хөтөлбөр хэрэгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа хэлж, төсөлд идэвхтэй оролцохоо илэрхийлсэн. "Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга ухаан" сургалт ХУД-ийн 23 цэцэрлэгийн төсөлд хамрагдсан 23 бүлгийн эцэг эхчүүдэд хүрэх болно.