Найрал дуу-2019

“Найрал дуу – 2019″ уралдаан амжилттай болж өнгөрлөө.“Найрал дуу-2019” уралдаан нь:
- Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих
- Хүүхдийг дууны урлагт дуртай болгож, тэдний дуулах чадварыг нь хөгжүүлэх.
- Хамтлагаараа дуулж, бие биенээ хүндэтгэж сургах.
- Эцэг эхийн оролцоог сайжруулах зорилготойгоор 10 бүлгийн хүүхдүүдийн дунд Бага, Дунд бүлэг өөрийн сонгосон нэг дуу Ахлах , Бэлтгэл бүлэг заавал дуулах дуу Ш.Цэеэн-Ойдовын үг, Х.Баатарын ая “Бор шувуу”, өөрсдийн сонгосон дуу гэсэн 2 төрлөөр амжилттай зохион явагдаж дууслаа. Уралдаанд Бага, Дунд, Ахлах, Бэлтгэл бүлгүүдийн нийт 476 хүүхэд хамрагдаж Бага ,Дунд ангиллаас Дунд “А” бүлгийн хүүхдүүд Х.Баатарын ая Цэеэн-Ойдовын үг “Бор шувуу”дуугаар 1-р байр , Ахлах "В" бүлэг Х.Баатарын ая Цэеэн-Ойдовын үг “Бор шувуу”, О.Сундуйн үг, С.Батболдыг ая "Цасан доор жимс ургана" дуугаар 3-р байр Бэлтгэл “Б” бүлгийн хүүхдүүд Х.Баатарын ая Цэеэн-Ойдовын үг “Бор шувуу”, Ганболдын үг, С.Батболдын ая "Сайн байна уу цэцэрлэг минь”, дуугаар 2-р байр , Бэлтгэл “В” бүлгийн хүүхдүүд Х.Баатарын аяЦэеэн-Ойдовын үг “Бор шувуу”, Бадарчийн үг, С.Батболдын ая “Гэрэлт нарны хүүхдүүд” дуугаараа оролцож тэргүүн байруудыг эзэллээ.“Найрал дуу-2019” Уралдааныг ХУД-ийн 29-р цэцэрлэгийн хөгжмийн багш Цэцэнбилэг ХУД-ийн 53-р цэцэрлэгийн хөгжмийн багш Н.Мөнхтуяа 46-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхбаатар нар шүүлээ. Анги бүрээс эцэг эхийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.